



АЛСЫН ХАРАА
Сэргээн засахын тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт хүрч үзүүлэх
Сэргээн засахын тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт хүрч үзүүлэх
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүн амд сэргээн засах тусламжын цогц үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний соёл, анагаах ухааны шинэ технологи, инновацийг эрхэмлэгч, шилдэг багийн тогтолцоотой үндэсний хэмжээнд тэргүүлэгч сэргээн засах төв болох
Хүн амд сэргээн засах тусламжын цогц үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний соёл, анагаах ухааны шинэ технологи, инновацийг эрхэмлэгч, шилдэг багийн тогтолцоотой үндэсний хэмжээнд тэргүүлэгч сэргээн засах төв болох
ҮНЭТ ЗҮЙЛС
Чадвартай, Эерэг хандлагатай мэргэшсэн хүний нөөц
Үйлчлүүлэгч төвтэй цогц үйлчилгээ
Хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, харьцаа хандлага
Тусламж үйлчилгээний чанар
Чадвартай, Эерэг хандлагатай мэргэшсэн хүний нөөц
Үйлчлүүлэгч төвтэй цогц үйлчилгээ
Хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, харьцаа хандлага
Тусламж үйлчилгээний чанар
Бидний тухай

20 жилийн туршлагатай мэдрэл, сэргээн засахын тусламж үзүүлж ирсэн хамт олон
Улсын хэмжээнд сэргээн засах тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлдэг
Сэргээн засах баг нь үйл ажиллагаагаа олон жил явуулсан туршлагатай эмч сувилагчдаар баг бүрдүүлсэн
Хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох эрүүл мэндийг сахин хамгаалж байна
Сэргээн засахын тоног төхөөрөмжийн хангалт сайн, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан
Техник технологийн дэвшилтэт технологи
Ази болон дэлхийн мэдрэлийн сэргээн засах холбооны гишүүн тул сэргээн засахын дэвшилтэт мэдээлэлийг байнга авч, бүс болон олон улсын хуралд идэвхтэй оролцдог
Сэргээн засахын тусгайлсан үнэлгээний хуудасны асуумж, бодит үзлэгийн дагуу хувь хүнд тохирсон сэргээн засах эмчилгээний төлөвлөгөөг боловсруулан эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна
Манай үйлчилгээ
Үе мөч
- Үений эхо оношилгоо
- Үений тарилга эмчилгээ (үрэвслийн тарилга, үений шингэн нөхөх)
- Өвдөлтийн цэгт хийх хатгалт эмчилгээ (dry needling)
- Өвдөлтийн цэгт хийх тарилга (trigger point injection)
- Өвдөлт намдаах наалт эмчилгээ (kinesio tape)
- Ясны сийрэгжилтийн оношилгоо
Мэдрэл
- Мэдрэлийн эмгэгийн үеийн үзлэг, ялган оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
- Мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг – ЭНМГ
- Булчин чангарлын менежмент – Ботулин токсин-А (Ботокс) эмчилгээ
- Тархины судасны өнгөт дуплекс оношилгоо
- Хэвтэн эмчлүүлэх тасаг
Сэргээн засах
- Сэргээн засах эмчийн үзлэг оношилгоо
- Сэргээн засахын өдрийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ
- Тархи судасны эмгэг үеийн сэргээн засах эмчилгээ
- Үе мөч, тулгуур эрхтний эмгэг үеийн сэргээн засах эмчилгээ
- Хорт хавдрын сэргээн засах эмчилгээ
- Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
- Хүүхдийн сэргээн засах эмчилгээ

Өдрийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг дараах өвчний үед ЭМД хөнгөлөлтөөр үйлчлүүлэх боломжтой.
- Ахмад настны сэргээн засахын оношилгоо эмчилгээ
- Яс булчин, тулгуур эрхтний сэргээн засахын оношилгоо эмчилгээ
- Тархины харвалт, шигдээсийн үеийн сэргээн засахын эмчилгээ
- Тархи, мэдрэлийн эмгэг үеийн сэргээн засах эмчилгээ
- Хавдрын үеийн өвөрмөц эмчилгээний өмнөх болон дараах сэргээн засахын эмчилгээ
- Гэмтлийн дараах сэргээн засахын эмчилгээ
- Мэс заслын өмнө болон дараах сэргээн засахын эмчилгээ
- Дотор эрхтний сэргээн засах эмчилгээг нарийн мэргэжлийн эмч нар, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч, сэтгэл засалч, хоол зүйчийн баг бүрэлдэхүүн иргэн та бүхэнд хүргэж байна.
Сэргээн засах эмчилгээний аппаратууд

Лазер эмчилгээ – ХБНГУ Physiomed – LAS Expert
Зорилго: Лазерын гэрэл нь эсийн түвшинд үйлчилснээр цусны эргэлт , бодисын солилцоо, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэхжүүлснээр өвдөлт намдаах эдгэрэлтийг түргэсгэх үрэвслийн процессийг бууруулах үйлдэл үзүүлнэ.
Заалт:
- Өвдөг, түнх, мөр, шагай тохойн үений остеоартрит
- Эрүүний үений эмгэгүүд
- Мөрний үений эмгэгүүд
- Булчин хальс өвдөх хамшинж
- Хүзүү нурууны өвдөлт
- Бурсит
- Улны хальсны үрэвсэл
- Шөрмөсний үрэвсэл
- Шагайн үений зөөлөн эдийн гэмтэлүүд
- Цочмог болон архаг өвдөлт
- ил шарх
Эсрэг заалт:
- Хортой хавдар
- Цусны эмгэгүүд
- Жирэмсэн үед ураг орчим
- Эпилепси
Давуу тал:
- эмчилгээний хугацаа богино

Электрофорез эмчилгээ
Нам давтамжийн тогтмол гүйдлийн аппаратаар эмийн бодисыг ион хэлбэрээр биед нэвтрүүлж эмчлэх аргыг электрофорез гэнэ.
Заалт:
- Захын мэдрэлийн эмгэг
- Дотор эрхтний архаг үрэвсэлт өвчин
- Үе мөч, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
- Эрүүний үений эмгэгүүд
- Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
- Булчингийн чангарал
- Өсгий өвдөлт /яс ургалт/
- Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
- Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
- Хүзүү нурууны өвдөлт
Эсрэг заалт:
- Хортой хавдар
- Цусны эмгэгүүд
- Хурц идээт үрэвсэл
- Эмчилгээ хийгдэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан
- Цахилгаан эмчилгээнд хэт мэдрэг
- Эмчилгээ хийлгэх талбайн ойролцоо төмөр суулгацтай
- Зүрхний пейсмекер
- Жирэмсний эхний 3 сар хэвлийн тус газар
- Эпилепси
- 12 оос бага насны хүүхэд

Лимфпрессор
Тусгай манжетанд шахагдсан агаарын хийн даралтын механик нөлөөллөөр венийн болон лимфийн удааширч зогсонгиширсон эргэлтийг идэвхжүүлж, цусны эргэлт, эдийн тэжээл, бодисын солилцоог сайжруулах
Заалт:
- Гар, хөлийн судасны өвчин, ялангуяа хөлийн венийн судас өргөсөх өвчин
- Венийн судасны дутагдал
- Лимфийн зогсонгишилт
- Судасны гаралтай хаван
- Булчингийн чангарал, хүчдлийн улмаас үүссэн хаван,
- Таргалалт, целлюлит
- Гар, хөлийн булчин бадайрах өвдөх, ядрах.
- Мөн судасны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэхэд зааллттай.
Эсрэг заалт:
- Судсанд бүлэн үүссэн үед
- Жирэмсэн
- Бөөрний хурц дутагдал
- Артерийн даралт хэт ихэдсэн үед
- Зүрх судасны хүнд өвчин
- Үрэвсэлт өвчний хурцдал
- Бороолоогүй ясны хугарал
- Хавдар
- Сүрьеэ
- Сарын тэмдэг ирэх үе.

Microwave
2450МГц МГц давтамжтай 12.6 см долгионы урттай Цахилгаан соронзон орноор нөлөөлж эмчлэх
Заалт:
- Захын мэдрэлийн үрэвсэл
- Үений үрэвсэл
- Дегенератив-дистрофи өөрчлөлтэй өвчин
- Арьсны идээт өвчин
- Чих, хамар хоолойн өвчин
- Амьсгал, хоол боловсруулах, эмэгтэйчүүдийн эрхтний архаг үрэвсэлт өвчин
- Давсаг, түрүү булчирхайн үрэвсэл.
Эсрэг заалт:
- Хорт хавдар
- Цусны өвчин
- Цус алдах эрсдэлтэй өвчин
- Зүрх судасны өвчнүүдийн хүнд хэлбэр
- Цусны эргэлтийн дутагдал II-III үе
- Эпилепси уналт
- Жирэмсэн
- Хурц идээт үрэвсэл
- Шарах талбайд металл зүйл байх

ICT – Interferencial Current Therapy ИНТЕРФЕРЕНЦИ эмчилгээ
Зорилго: 3000-5000 Гц, давтамжтай 2 хувьсах гүйдлийн интерференцлэгдэх процессын үйлчлэлээр эмчлэх арга. Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, эдийн нөхөн төлжилт сайжруулах.
Заалт:
- Захын мэдрэлийн үрэвсэл
- Гэмтлийн гаралтай өвдөлт
- Үе, яс холбоос, зөөлөн эдийн эмгэг
- Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас үүссэн өвдөлт
Эсрэг заалт:
- Үрэвслийн хурц үе
- Үений дотоод гэмтэл
- Цус хуралт
- Ясны хугарлын эрт үе
- Венийн судасны хананы үрэвсэл
- Хорт хавдар
- Жирэмсэн

Халуун жин – Hot pack эмчилгээний
Эдийн өнгөц давхаргад дулааны үйлчилгээ үзүүлснээр судас өргөсөн хэсэг газрын цусны эргэлт, бодисын солилцоо сайжирснаар булчин суллах, өвдөлт намдаах, эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээ үзүүлнэ.
Заалт:
- Захын мэдрэлийн эмгэг
- Үе мөч, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
- Эрүүний үений эмгэгүүд
- Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
- Булчингийн чангарал
- Өсгий өвдөлт /яс ургалт/
- Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
- Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
- Хүзүү нурууны өвдөлт
- Бөөр шээсний замын үрэвсэл
Эсрэг заалт:
- Хортой хавдар
- Цусны эмгэгүүд
- Хурц идээт үрэвсэл
- Эмчилгээ хийгдэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан
- Хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин
- Зүрх уушгины ээнэгшил алдагдсан эмгэгүүд

Хэт авиа эмчилгээ
Хэт авиа эмчилгээний 20кГц-ээс дээш давтамжтай хэт авианы механик долгионоор эдийн гүнд дулаан үүсгэх, эмийн бодисыг нэвтрүүлэх эмчилгээ юм.
Зорилго: Хэт авиан эмчилгээ нь эдийн гүнд дулааны үйлчилгээ үзүүлснээр цусны эргэлт , бодисын солилцоо сайжруулж , эдгэрэлтийн түргэсгэх, булчин суллах, хэсэг газрын өвдөлт намдаах үйлчилгээтэй.
Заалт:
- Үе, булчин, шөрмөсний мэс заслын дараа
- Захын мэдрэлийн гэмтэл, үрэвсэл
- Яс, үе, холбоос, булчин, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
- Дотор эмэгтэйчүүдийг архаг үрэвсэлт өвчин, наалдац
- Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
- Булчингийн чангарал
- Өсгий өвдөлт /яс ургалт/
- Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
- Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
- Хүзүү нурууны өвдөлт
Эсрэг заалт:
- Хортой, хоргүй хавдар
- идэвхитэй сүрьеэ
- Хурц идээт үрэвсэл
- цусны эмгэгүүд

Continues Passive Motion Device /CPM/ Өвдөг, шагай, түнхний үеэр идэвхгүй хөдөлгөх аппарат
CPM нь өвдөгний мэс заслын дараах Сэргээн засах эмчилгээнд өргөн хэрэглэгддэг ба өвдөгний үе солих хагалгааны дараа эрт үед хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлснээр өвчин намдаах эмийн хэрэглээг багасган, эмнэлэгт байх хугацааг богиносгоно.
Давуу тал:
- Хэрэглэхэд хялбар, гар удирдлагатай.
- Зөөвөрлөхөд хялбар /дугуй болон бариултай/
- Бүтээгдэхүүний хэмжээ: /урт×өргөн×өндөр/ 95см×35см×46см
- Төхөөрөмжийн хурд: minimum 1,50/сек maximum 3.60/сек
- Эмчилгээний хугацаа тохируулах: 0-240 мин.
- Эмчилгээний дундуур түр зогсоох боломжтой.
- Өвдөгний үенд -100-1300 хүртэл өнцөгөөр хөдөлнө.
- Хөлийн гишгүүр нь баруун зүүн тийш 400 өнцөгөөр хөдөлнө.
- Түнх, өвдөг, шагайн үеэр нэгэн зэрэг хөдөлгөна
- Дуу чимээ багатай.
- Emergency stop товчлууртай.

Phenix Liberty – Biofeedback эмчилгээ
ФЕНИКС аппарат нь 10mA /2 вольт/ -ээс их цахилгаан долгионыг гаргах замаар эмчилгээ хийгдэнэ.
Заалт:
- Захын мэдрэлийн эмгэг
- Үе мөч, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
- Булчингийн чангарал
- Гэмтлийн гаралтай өвдөлт
- Үе, яс холбоос, зөөлөн эдийн эмгэг

TENS
Маш богино импульсийн /20-500 мкс/, нам давтамжит гүйдлийн үйлчлэлээр өвдөлт намдааж эмчлэх
Заалт:
- Захын мэдрэл
- Булчин, зөөлөн эдийн өвдөлтүүд
Эсрэг заалт:
- Дотор эрхтний хурц өвдөлт
- Зүрхэнд pacemaker
- хорт хавдар
- Жирэмсэн
- Эпилепси
Электросон
5-160Гц давамжтай тэгш өнцөгт хэлбэртэй, импулсийн тогтмол гүйдлээр төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж эмчлэх.
Заалт:
- Мэдрэлийн сулвданги нойр хулжих
- Сэтгэл зүйн хямрал
- Тархины судасны хатуурлын эхэн үе
- Зүрхний цус хомсдох өвчин
- Нейродермит
- Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа
Эсрэг заалт:
- Цахилгаан гүйдэл тохирдоггүй хүн
- Нүдний үрэвсэлт өвчин
- Нүдний ойрын хараа муудалт (5D- ээс дээш)
- Нүдний даралт ихдэх
- Болор цайх
- Эпилепси
- Тархины наалдац,
- Зүрх судасны дутагдал II-III шат
Хаш чулуун ор
Хаш болон турмалин чулуугаар хослуулан хийсэн эмчилгээний чулууг халаах замаар эрдэнийн чулуулнаас ялгарах өвөрмөц цахилгаан энерги, инфра туяагаар эмчлэх.
Заалт:
- Архаг ядаргаа
- Нойргүйдэл
- Артерийн даралт ихдэх өвчин I-II шат
- Бөөр болон дотор эрхний архаг үрэвсэлт өвчин
- Багана нурууны өвчин
- Захын мэдрэлийн өвчин.
Эсрэг заалт:
- Тархи, нугасны цусан хангамж өөрчлөгдсөн
- Үрэвслийн цочмог үе
- Зүрх судас амьсгалын хүнд эмгэг
- Хортой хоргүй хавдар
- Цус алдах эрсдэлтэй өвчин
Инфра улаан туяа
Инфра улаан туяа нь хүний биед 1-3 см гүн нэвтрэх бөгөөд биологийн эдэд шингэхдээ дулааныг үүсгэн, хэсгийн температурыг 1-20 С ээр нэмэгдүүлнэ. Дулааны хүчин зүйлийн нөлөөгөөр судас тэлж, цусны эргэлт, эдийн бодисын солилцоо, метаболизм сайжирч үрэвслийн голомтонд лейкоцит, фибробласт идэвхжин нэмэгдэж үрэвсэл, шархны эдгэрэлт, хаван, нэвчдэсийн шимэгдэлт түргэснэ.
Заалт:
- Дотор эрхтний идээт бус архаг үрэвсэлт өвчин
- Захын мэдрэл, яс, холбоос эд, булчингийн гэмтэл үрэвслийн улмаас үүссэн өвчин
- Мэдрэл сульдал, нойргүйдэл
Хүзүү, нурууны татлага
Тархины цусан хагамжийг сайжруулж. Хүзүүний нугламын хоорондын зайг нэмэгдүүлэх, хүзүү орчмын цус, тунгалаг, хийн эргэлтийг нэмэгдүүлж, өвдөлт намдаах, хөдөлгөөнийг сайжруулах
Заалт:
- Хүзүүний нугалмын жийргэвч хатуурч хоорондын зай нь багасан нугасны мэдрэлийн ёзоорыг холгож дарах
- Тархины гэмтлийн үлдэц, хүзүүний нугалмын мултрал, бусад гэмтлийн үлдэц
Халуун тосон парафин
Эмчилгээний зориулалтын парафины /лаа/ дулаан хадгалах, дулаан дамжуулах физик шинж чанарт үндэслэн дулааны хүчин зүйлээр эмчлэх
Искра
Импульсийн гүйдлийн системчилсэн хангамж дээр суурилдаг бөгөөд дараа нь бие махбодод үйлчилдэг. Арьсны гадаргуу дээрх мэдрэлийн төгсгөлүүдээр гүйдэл нь шингэж, шаардлагатай эд, эс, эд эрхтэнд (ямар зорилгоор, ямар бүсийг эмчлэхээс хамаарна) гардаг.Дарсонвализаци гэдэг нь хүний биед импульс, бага гүйдэл, өндөр давтамж, хүчдэлээр нөлөөлдөг үйл явц юм.
УВЧ
Хэт өндөр давтамжийн аппаратаар шарах эмчилгээ нь хурц болон хурцавтар үрэвсэлт өвчний үед илүү үр дүнтэй байдаг. УВЧ эмчилгээг ямар ч насны хүнд эмчийн заалтаар хийнэ. Клиник, урьдчилан сэргийлэх байгууллагад мэдрэл, сэтгэхүй, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчнийг соронзон болон цахилгаан орны хэт өндөр давтамжийн үйлчлэлээр эмчилгээ хийхэд зориулна
Цаг захиалах
Сэргээн засах төвийн ажиллах цагийн хуваарь
Даваа-Баасан: 09:00 – 18:00
Бямба: 10:00 – 15:00
Ням: Амарна
Даваа-Баасан: 09:00 – 18:00
Бямба: 10:00 – 15:00
Ням: Амарна
Холбоо барих
Баянгол дүүрэг, 14-р хороо, Хасбаатарын гудамж, Тэнгэр-Ээл (6-р бичил хороолол, аркны автобус буудал замын урд талд)
